Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-21 13:02:32

Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрч бурханы хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл давхацдаг ИХ ДҮЙЧИН өдөр өнөөдөр тохиож байна.

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт өдрийг бурхны шашинт Азийн бүх улс тэмдэглэдэг. Монголын сүсэгтэн олны хувьд 26 дахь жилдээ Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байна.

Улаанбаатар хотод Их дүйчин өдөрт зориулан Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшид мандал өргөх, Бурханы номын үйл ажиллагаа явуулдаг төвүүдийг танилцуулах, урлагийн үзүүлбэр болон сүэгтэн олны маань хөгжөөх үйл болов.

Дүйчин өдрийн гол утга нь ард түмэн сэтгэлийн амар амгаланг хурааж, буян хийвэл түмэнтээ арвиждагт оршино. Бурхан багш жилийн 365 хоногоос зөвхөн зуны эхэн сарын шинийн 15-ныг адисласан хэмээн үздэг байна. Тиймээс сүсэгтэн олон бурхандаа тахил өргөж, зул барих, маань мэгзэм унших зэрэг буян хураах учиртай. Хураасан буян 1000 түмээр арвиждаг аж.

Ч.Ариунболд

相关新闻