Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-08 11:04:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны салбарын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи /ШУА/, Оюуны өмчийн газартай хамтран шинжлэх ухаан, технологи болон оюуны өмчийн салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбараас зорилтот хүний нөөц буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэх зорилгоор “Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонгон шалгаруулалт”-д зориулж энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар салбарын мэргэшсэн багш нар аж үйлдвэрийн оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай цогц мэдлэгийг олгох төдийгүй амжилттай суралцсан төгсөгчид оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонгон шалгаруулалтад оролцох юм.  

 Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсноор Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн хүрээнд патент, гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах үйл ажиллагаанд мэдүүлэг гаргагчийг төлөөлөн оролцох эрх үүсдэг байна.

Сургалт энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

相关新闻