Монгол Улс ЮНЕСКО-гийн суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-05 11:49:01

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас 2025 онд нийслэлийн Баянгол дүүрэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум ЮНЕСКО-гийн Дэлхийн суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд (UNESCO GNLC) албан ёсоор нэгдлээ.


Тодруулбал, насан туршийн суралцахуйг дэмжих, иргэдийн суралцах боломжийг тэгш, хүртээмжтэй болгох чиглэлээр олон улсын түвшинд манлайлан ажиллаж буй 498 хотын хамтын ажиллагааны сүлжээнд нэгдэж байгаа бөгөөд анхны тохиолдол болов. Тус дэлхийн сүлжээнд нэгдсэнээр Монгол Улсад насан туршийн суралцахуйн соёлыг төлөвшүүлэх, бүх нийтийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлж байгаа юм.


Суралцагч хот болон хөгжих нь хотын удирдлага, боловсролын байгууллагууд, иргэд, хувийн хэвшил болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажилладаг бүх талын хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд сурч хөгжих экосистемийг цогц байдлаар хөгжүүлэх бодлогын эхлэл ажээ.


Ташрамд дурдахад, Суралцагч хотуудын дэлхийн сүлжээг 2013 онд ЮНЕСКО-гийн Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн санаачилгаар байгуулсан бөгөөд өдгөө 91 орны 498 хотод бүртгэгджээ. 2025 онд 46 орны 72 хот тус сүлжээнд нэгдэн орсноос 13 нь анх удаагаа суралцагч хоттой болсны нэг нь Монгол юм. 

相关新闻