"Трубадур” дуурь дахин тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-21 13:21:51

УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Вердийн “Трубадур” дуурийг өнөөдөр, маргааш  үздэгчдэд толилуулах нь.

Италийн суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан 3 том дуурийн нэг болох “Трубадур” дуурийг анх 1853 оны 1 дүгээр сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан. Харин манай театрт 1993 оны 1 дүгээр сарын 16-нд тайзнаа тавьж байжээ.

Тус бүтээл нь А.Г.Гутеьерресын “Трубадур” эмгэнэлт жүжгээс сэдэвлэсэн 4 бүлэг 8 үзэгдэлтэй дуурь юм. Дуурийн үйл явдал XV зууны Испани оронд өрнөдөг. Иргэний дайн, хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт бүхэн дуурийн үзэгдэлд гарах бөгөөд Манрико, гүнтэн Ди Луна хоёр ах дүү хэдий ч үүнийгээ мэдэхгүй. Хөгшин цыган Азучена хоёр хүүгийн ааваас эхийг нь хөнөөсний өшөөг авахаар бяцхан Манриког хулгайлж, өсгөн хүмүүжүүлсэн учраас тэр юм. Тэд Леонора гэх үзэсгэлэнт эмэгтэйд сэтгэл алдарч, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэлдэж, ах Ди Луна нь төрсөн дүүгээ хөнөөж буйгаар дуурийн үйл явдал цааш өрнөнө.

Дуурийг энэ сарын 21,22-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох юм.

Ч.Ариунболд

相关新闻