Хөгжмийн шилдэг судлаачийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-10-08 14:58:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бүх нийтийн хөгжмийн баяр-2020" орон даяар энэ сарын 5-нд эхэллээ. 

Хөгжмийн баярын хүрээнд уламжлалт "Алтан намар", "Морин хуур" наадам болохоос гадна цахим орчинд хөг нэмье онлайн фестивал, мөн хөгжмийн шүүмж судлалын хэлэлцүүлэг болж шилдэг хөгжмийн судлаачийг тодруулах юм. Хэлэлцүүлгээр дууны болон дан хөгжмийн наадмын мэргэжлийн хэм хэмжээг тодорхойлоход судлаачдын оролцоог хангах зорилготойг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас мэдээллээ. 




Мөн хөгжмийн баярын хүрээнд сургууль, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарын дунд "Миний дуртай хөгжмийн хичээл" сэдэвт уралдааныг 10 дугаар сарын 5-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл зарлан хөгжмийн шилдэг багшийг тодруулах аж. Бас хөгжимчид болон хөгжим сонирхогчдын дунд "Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг хэн сайн тоглох вэ" уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 




相关新闻