Олон улсын цуурчид Улаанбаатарт чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГБСШУЯ, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” ТББ хамтарч, Олон улсын цуурын наадам, симпозиумыг ирэх сарын 3-6-нд Улаанбаатарт зохион байгуулна.
“Монгол цуур” хөтөлбөрийн хүрээнд тус хөгжмийн уламжлалыг хадгалж, судалж, хойч үедээ өвлүүлэн, цуурчдыг дэмжих зорилгоор зохион байгуулах уг наадамд ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува, Казахстан зэрэг 10 орчим орны судлаач, цуурчид оролцох аж.
Энэ үеэр судлаачид цуур ба цууртай төстэй хөгжмүүдийн үүсэл хувьсал, соёл уламжлал, урын сан, урлах технологи, тоглох арга барил, хөгжимчдийн ур чадварын талаар илтгэл тавьж, хэлэлцэнэ. Мөн олон улсын цуурчид “Цуурын эгшиг” хамтарсан тоглолт толилуулах юм.
Ч.Ариунболд