Баруун бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээний шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замыг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд зориулсан Баруун бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээний шилдгүүд тодорлоо.
Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “Макс" группийн нэрэмжит энэхүү тэмцээнд Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн шилдэг багууд хүч сорин өрсөлдсөнөөс:
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд
Тэргүүн байр: Ховд аймаг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 2.000.000 төгрөг/
Дэд байр: Увс аймаг /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 1.500.000 төгрөг/
Гутгаар байр: Баянхонгор аймаг /Хүрэл медаль, өргөмжлөл, 1.000.000 төгрөг/
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр: Баянхонгор аймаг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 2.000.000 төгрөг/
Дэд байр: Говь-Алтай аймаг /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 1.500.000 төгрөг/
Гутгаар байр: Завхан аймаг /Хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал 1.000.000 төгрөг/
Волейболын тэмцээний эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр: Говь-Алтай аймаг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 2.000.000 төгрөг/
Дэд байр: Баянхонгор аймаг /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 1.500.000 төгрөг/
Гутгаар байр: Ховд аймаг /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 1.000.000 төгрөг/
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр: Говь-Алтай аймгийн БТСГ-ын баг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 2.000.000 төгрөг/
Дэд байр: Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын баг /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 1.500.000 төгрөг/
Гутгаар байр: Баянхонгор аймаг /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 1.000.000 төгрөг/ тус тус хүртлээ.