21 тойрогт 79 нэр дэвшигч өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2016 оны орон нутгийн сонгуульд Сүхбаатар аймгийн хэмжээнд 21 тойрогт 33 мандатын төлөө 79 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ.
Тодруулбал: МАН-аас 33, АН-аас 33, МАХН-аас 13, ИЗН-аас 2 нэр дэвшигч, мөн бие даагчаар 1 гээд нийт 79 хүн сонгуульд оролцохоо мэдэгдэн материалаа сонгуулийн хороонд өргөн барьжээ.
Нэр дэвшигчдийн материалыг сонгуулийн хороо эцэслэн батлаж, шаардлагыг бүрэн хангасан гэх үнэлгээг гаргасан байна. Ингээд нэр дэвшигчдийг албан ёсоор баталгаажуулж, нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох нь зүйтэй гэсэн тогтоол гаргалаа.
Т. Одончимэг