Архангай аймгийн нийт нутгаар 0.0-6.0 мм цас оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутгаар энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө цаг агаарын байдал ямар байсан тухай тоймыг өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Өнгөрсөн шөнө үүлэрхэг байсан
ба нийт нутгаар 0.0-6.0 мм цас оржээ. Цасны зузаан нь Төвшрүүлэх,
Хашаат, Хотонт, Цэцэрлэг сумын нутгаар 6-9 см, Тариат, Жаргалант, Хайрхан,
Өлзийт сумын нутгаар 2-5 см, бусад сумын нутгаар 0-1 см цасан бүрхэц тогтсон
байна. Нийт нутгаар салхи секундэд 4-16 метр байсан ба өчигдөр /10.19/ өдөр
Тариат, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хангай, Цахир сумын нутгаар 11-14 метр хүрч
ширүүсч, өнгөрсөн шөнө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл,
Өлзийт, Хашаат сумын нутгаар 11-16 метр хүрч цасан шуурга шуурлаа. Агаарын
температур өдөртөө 4-14 градус дулаан, шөнөдөө 6-16 градус хүйтэн байлаа.