Калифорнид 100 мянга гаруй хүн нүүх зөвлөмж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-10-27 15:03:22

НЬЮ-ЙОРК. /AP/. Калифорнийн эрх баригчид тус муж улсад дэгдсэн байгалийн түймрүүд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан 100 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ.


Үүнээс өмнө Ирвин хотын дарга Кристина Ши дор хаяж 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлсэн байна.


Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, Оринж тойрогт даваа гарагт хоёр хүчтэй түймэр дэгджээ. Эхнийх нь 29.1 хавтгай дөрвөлжин км, хоёр дахь нь 4.5 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан байна. Түймрийг унтраахаар 700 орчим гал сөнөөгч ажиллаж байгаагийн хоёр нь хүнд түлэгджээ.


Хуурай цаг агаарын улмаас Калифорнид ихэвчлэн 10, 11 дүгээр сард түймэр дэгддэг. Энэ жил тус муж улсад гарсан ой хээрийн түймэр 16600 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч, 10488 байшин, үйлдвэр болон бусад барилга сүйдсэнээс гадна, 31 хүн түймэрт өртөж амиа алдсан байна.


相关新闻