"Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" үзэсгэлэнг АНУ-д нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-10-28 11:39:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Орегон мужийн Портланд хот дахь Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейд "Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" нэртэй үзэсгэлэнг энэ сарын 24-нд нээжээ.


Энэ нь Орегоны музейн 2 давхрыг хамарсан баялаг үзмэртэй, томоохон үзэсгэлэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл олны хүртээл болох аж.


"Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" үзэсгэлэн нь “Бэлчээр”, "Монголчуудын хүчирхэгжил", "Ханан хот", “Торгоны зам” гэсэн  зургаан хэсгээс бүрджээ.


Тухайлбал, "Бэлчээр" үзмэрийн хэсэгт Төв Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, Чингис хааны дайснууддаа хөөгдөж явсан эрт үеийг харуулахыг зорьсон бөгөөд энэ хэсэгт барьсан монгол гэрийн дотор орж үзэх боломжтой юм байна.


"Монголчуудын хүчирхэгжил" хэсэгт  тархай, бутархай овог аймгуудыг нэгтгэж, дэлхийд гайхагдсан морин цэргийн удирдагч эзэн хааны залуу насыг толилуулахыг хичээжээ. Энэ хэсгээс Чингис хааны ашиглаж байсан морьтны соёл, тухайн үеийн зэвсэг зэргийг дэлгэжээ.


Харин "Ханан хот" хэсгээс Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд урлаг, соёл, олон янзын шашин цэцэглэн хөгжиж, тэдний ахуй өөрчлөгдсөн түүхийг үзэх боломжтой юм байна.

Мөн “Торгоны зам” Их эзэн Чингис хаан харгис хэрцгий дайчин мэт хэрнээ ухаалаг төрийн зүтгэлтэн, нинжин сэтгэлтэй удирдагч байсныг илэрхийлэх үзмэрүүдийг дэлгэжээ.

 


相关新闻