Бүртгэлтэй ажил хайгчдын 53 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 15:42:38

Сүхбаатар аймгийн хэмжээнд он гарсаар ажил хайгч иргэдийн тоо 400 гарчээ. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеэс 59,3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Бүртгэлтэй ажил хайгчдын тал хувь нь буюу 206 нь эмэгтэйчүүд байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар авч үзвэл 69,3 хувь нь 15-34 насны залуучууд байгаа юм. Мөн боловсролын түвшингээр авч үзвэл 0,6 хувь нь магистр доктор, 16 хувь нь дээд боловсролтой байгаа бол 0,3 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх хувийг буюу 53 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс эзэлж байна.

Шинэ ажлын байрны тухайд 2016 оны эхний 4 сарын байдлаар 53 бий болжээ. Энэ нь мөн өмнөх оноос 30,3 хувь буюу 23-аар буурсан байна.  

Харин он гарсаар хөдөлмөрийн хэлтэст 1177 иргэн шинээр ажилд бүртгүүлсэний 105 иргэн бүр болон түр ажлын байранд зуучлагдан оржээ.

Т. Одончимэг

相关新闻