Аймгийн засаг дарга Ж.Батсуурийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 15:55:22

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын ээлжит бус хуралдаан болж 2016 оны 5 сарын 23-ны өдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар аймгийн ардчилсан намын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн засаг дарга Ж.Батсуурийг 2016 оны Улсын Их Хурлын 24-р тойрогт нэрийг нь дэвшүүлэхийг дэмжжээ.

Аймгийн намын хорооны хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд өргөн барих юм. ҮЗХороо нь 5 сарын 27-нд хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал хэллээ.

Засаг дарга Ж.Батсуурь нь 8 жил аймгийн засаг даргаар ажилласан бөгөөд өнөөдрөөс эхлэн 8 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа ард иргэддээ тайлагнахаар бүх сумаараа тойрч ажиллах юм.

Т. Одончимэг    

 

相关新闻