Хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар З.Баттулгыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-24 17:48:40

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Онцгой байдлын хороо хуралдаж, Монгол Улсын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Зоригтын Баттулгыг томиллоо.

Ирэх жил Японд болох Зүүн Ази тивийн АШТ-ий эрхийн төлөөх эхний шатны тэмцээн эхлэхэд сар гаруйхан хугацаа үлдсэн энэ үед шигшээ багийн жолоог "Эрчим" клубийн дасгалжуулагч З.Баттулгад ийнхүү даатгав. Гуамын Дедедо хотод ирэх сарын 30-наас долдугаар сарын 4-нд болох эрхийн төлөөх эхний шатны тэмцээнд Монгол, Хятадын Тайвань, Макао, Умард Марианы арлуудын шигшээ баг өрсөлдөх юм. Тэргүүн байрт шалгарсан нь ирэх 11 дүгээр сард БНХАУ-д болох хоёрдугаар шатны тэмцээнд Гуам, Хонконг, БНАСАУ-тай хүч үзнэ. Хоёрдугаар шатнаас шалгарсан нэг баг ирэх 2017 оны 12 дугаар сард Зүүн Азийн АШТ-д Япон, БНСУ, БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.

З.Баттулга нь 2014 онд Зүүн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн насанд хүрэгчдийн, өнгөрсөн жил залуучуудын Ази тивийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн залуучуудын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилласан туршлагатай дасгалжуулагч юм.

Д.Өлзий

相关新闻