О.Золбоохүү Манаслу уулын оргилд гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-07 11:32:18

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Балбын Хималай нурууны 8000 метрийн өндөртэй 14 оргилын нэг болох Манаслу ууланд Монголын уулчин О.Золбоохүү амжилттай гарчээ.


Энэхүү оргил далайн түвшнээс дээш 8163 метр бөгөөд манай уулчин өнгөрсөн есдүгээр сарын 25-ны орон нутгийн цагаар 04:00 цагт авиралтаа амжилттай болгож, өнөөдөр эх орондоо ирж байна. О.Золбоохүүгийн хувьд 8000-аас дээш өндөртэй хоёр дахь оргилдоо гарсан нь энэ. Тэрбээр өмнө нь 2023 онд 8848 метрийн өндөр Эверестийн оргилыг эзэлж байлаа.


Дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд анх манай улсаас 2019 онд Б.Батболд, 2024 онд Б.Батхишиг нар гарсан юм. Тэгвэл О.Золбоохүү энэхүү оргилд авирсан гурав дахь уулчин болж байна.




相关新闻