Чацарганы баярыг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-11-03 17:41:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд ургуулсан чацарганаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийх, нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийг МҮХАҮТ Герман улсын ХАҮТ-тай хамтран сүүлийн 2 жил хэрэгжүүлж байна. 

Монголын хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа тус “ProValue” төслийн хүрээнд Увс аймагт чацарганы баярыг 4 дэх жилдээ зохион байгуулж, чацарганаар хийсэн төрөл бүрийн ундаа, цай, тос, чацарганаар хийсэн ааруул, чацарганы чанамал зэрэг бүтээгдэхүүнийг дэлгэв.


Энд ААН-үүд нийтдээ 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцов. Чацарганы баярын үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан “Брэндинг, онлайн маркетинг”-ийн 3 өдрийн сургалт зохион байгууллаа.





相关新闻