Дуучин Д.Уламбаяр Алтангадас одон хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн орон зай, өнгө төрхийг бий болгосон дуучин Д.Уламбаяр энэ сарын 6-нд Алтангадас одонгоор шагнууллаа.
Дуучин Ука олон удаа бие даан цомог гаргаж, тоглолтоо хийж байсан бөгөөд шинэлэг санаа, бүтээлч хандлага байнга эрэлхийлж байдаг нь уран бүтээлүүдээс нь харагддаг билээ. Мөн Монгол телевизийн "Voice of Mongolia" уралдааны шүүгчээр ажилладаг. Түүний багийн оролцогч Ц.Энгүүн шилдгийн шилдэг оролцогч болж байсан юм.
Урлагийн салбарт тууштай хөдөлмөрлөж яваа дуучин Укагийн “DO IT” тоглолт энэ сарын 20-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох юм байна.