"Хунт нуур" УДБЭТ-ын тайзнаа дахин амилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн сонгодог урлагийн сод бүтээлийн нэг, П.И.Чайковский “Хунт Нуур” балет энэ сарын 8-нд УДБЭТ-ын тайзнаа тоглолоо. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетыг энэ сарын 14-нд 17 цагаас дахин тоглоно.
Тоглолтын удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг, ерөнхий зураачаар МУГЗ Ч.Гунгаасүх, Балетмейстерээр МУГЗ Б.Жамьяндагва нар ажиллажээ.
Тэргүүн цагаан хун Одеттад болон Ротбардын хар хуны охин Одиллияад МУСТА М.Нандинцэцэг, Ротбардын хар шувуунд МУСТА Э.Эрдэнэжаргал, ханхүү Зигфридэд Ө.Мөнхжин нар тус тус тогложээ.