Соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр Япон улсад мэргэжилтэн бэлтгэх асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-11-09 12:59:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд С.Чулуун Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюкиг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.


Соёлын сайд С.Чулуун Япон Улсын Засгийн газраас соёлын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.


Уулзалтын үеэр талууд хоёр орны музейн хамтын ажиллагааг уялдуулан, урт хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, орчин үеийн техник технологийг түшиглэн соёлын өвийг сэргээн засварлахад мэргэжилтэн бэлтгэх, судлаач солилцох, хамтарсан судалгаа хийх талаар санал солилцов.

相关新闻