Хөвсгөлд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-11 13:09:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 39-р хуралдаанаар аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн гурав хоног архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглов.

Мөн худалдааны төв, дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ, амны хаалтны үнийг зохиомлоор нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо. Иргэд аль болох тайван байж онцын шаардлагагүй бол гэртээ байж гадуур гарсан тохиолдолд амны хаалт тогтмол зүүхийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.

 

相关新闻