Алслагдсан сум, сургуулиудад шинэ автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-12 14:07:53


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн алслагдсан сум болон сургуулиуд шинэ унаатай боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хатгал тосгон, Баянзүрх, Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр сум, Хатгал тосгоны сургуулиудад хамгийн сүүлийн үеийн туулах чадвар сайтай автомашинуудыг гардуулан өглөө.

Орон нутгийн төрийн байгууллага шинэ унаатай болсноор алслагдсан багийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж байна.  Мөн дээрх сумын сургууль шинэ машинтай болсноор алслагдсан сумын сурагчид аймгийн төв болон хөрш зэргэлдээ суманд болж байгаа уралдаан тэмцээнд оролцож үеийн найзуудаасаа суралцах, туршлага солилцох зэрэг болон боломж бүрдэж байгаа аж. Дээрх сумдын иргэдийн хүсэлтийг хүлээн авч улсын төсөвт тусгуулан шуурхай шийдвэрлүүлж өгсөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт сумын удирдлага, сургуулийн захирал нар талархаж буйгаа хэлж байлаа.

 

相关新闻