Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шижилгээний газар мэдээлэв.
2020 оны 11 дүгээр сарын 24-27-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.
Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Өдөртөө нийт нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын
хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,
Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар
шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.