"Хурд" хамтлаг өнөөдөр Чингисийн талбайд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-05-28 16:29:36

"Хурд" хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт өнөөдөр Чингисийн талбайд болно. 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг өнөөдөр зохион байгуулж байна. Эл уралдааны хүрээнд тус хамтлаг өнөө орой 22 цагаас тусгай хөтөлбөр бүхий 50 минутын тоглолтоор үзэгчдээ баясгах нь.

Үдшийн арга хэмжээнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан оролцох бөгөөд Үлээвэр найрал хөгжимт цэнгээнт бүжгийн уралдаан болох гэнэ.

Б.Туул

相关新闻