Тусгай бүс байгуулах төлөвлөгөө боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-24 21:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Г.Ёндон экспортын гол бүс нутагт байдаг ордуудад Аюулгүйн тусгай бүс байгуулж, тээврийн жолооч нарыг нэг бүрчлэн оношилгоонд хамруулснаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг “Ногоон бүс” болгож зарлахыг үүрэг болгосон.


Одоогоор тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл ногоон бүс байгуулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, онцгой дэглэмийн зохион байгуулалтаар ажиллаж байна.


Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаа шуурхай цахим хуралдаан хийгээд байгаа. Хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмж өгсөн.


Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай байгаа ч хөл хориотой холбоотой сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авахад хүндрэл учирч болзошгүйг тэд илэрхийлжээ.


УУХҮ-ийн сайд уурхайд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэмийг нарийвчлан мөрдөх, ажилчдыг түргэвчилсэн оношилгоонд хамруулахыг компанийн удирдлагуудад даалгав. 

相关新闻