Хөвсгөлийн МАН нэр дэвшигчдийнхээ дийлэнх хувийг инженерүүдээр бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-29 18:34:38

Хөвсгөл аймгийн МАН-ын хороо 13 дугаар хуралдаанаа хийж 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчидээ тодруулж нэр дэвшигчдийнхээ дийлэнх хувийг инженерүүдээр бүрдүүлсэн байна.

Монгол улсын улс төрийн ууган хүчин МАН-аас хоймор нутгийн хөгжлийн хүрдийг эргүүлэхээр нэр дэвшиж байгаа гишүүдийн дунд эмч, малын эмч, багш, социологич, улс төр судлаач, эдийн засагчид багтаж байгаагаас гадна дийлэнх хувийг дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлээр манлайлж байгаа инженерүүд бүрдүүлжээ. Мөн боловсрол, ур чадвараараа иргэд, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөн гарч ирсэн залуу үеийн төлөөллийг түлхүү хамруулсан бөгөөд МАН-ын дотоод дүрмийн дагуу хүйсийн оролцоог хангаж 9 бүсгүйг нэр дэвшүүлжээ.

Нэр дэвшигчдийг  аймгийн намын боловсон хүчний нөөцөд бүртгэлтэй 700 гаруй мэргэжилтнээс сонгож шат шатны судалгааг өнгөлөн гарч ирсэн 51 хүнээс 13 дугаар хуралдаанаар санал хураалган 41 нэр дэвшигчдээ тодруулжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

相关新闻