Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-29 18:44:41

Хөвсгөл аймагт өмнөх онуудын мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй, нөхөн сэргээлт хийгээгүй 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, хугацаатай үүрэг чиглэл өглөө.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн 7 суманд хууль бус мод бэлтгэлт тээвэрлэлт, ан амьтан агнах явдлаас урьдчилан сэргийлэх хяналтыг хийж шалгалтад Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй 24 аж ахуйн нэгж хамрагдсанаас ийн 13 нь дээрх зөрчилтэй байсан байна.

Мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 3 иргэний хөрөө рамыг лацдаж, актаар зогсоосон бөгөөд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газартай хамтран 4 суманд обьектын болон ой, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт хийж, зөвлөгөө зөвлөмж өгчээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

相关新闻