Шивээ-Овоогийн уурхай 54.7 мянган тн нүүрс борлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхай өнгөрсөн долоо хоногт 237.0 мянган метр куб хөрс хуулалт хийж, 54.7 мянган тн нүүрс борлуулжээ.
Тус уурхайн хувьд ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн ДЦС-д эрчим хүчний нүүрс нийлүүлдэг.
Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн Ковид-19 халдварын улмаас
Шивээговь суманд хамар залгиураас арчдас авах түргэвчилсэн оношлуурын шинжилгээ
хийж байгаа бөгөөд үүнд “Шивээ-Овоо”
ХК-ийн уурхайчид ч хамрагдаж
байна.
Уурхайн ажилчдын эрүүл мэндийн төлөө, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уурхайчдыг тээвэрлэж буй автобус бүрд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгааг уурхайн удирдлага онцлов.