Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Нарны дүрст болон хавирган сар хэлбэртэй алтан эдлэл
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. XIII-XIV зууны үед холбогдох "Нарны дүрст болон хавирган сар хэлбэртэй алтан эдлэл" үзмэрийг толилуулж байна.
Хүннү
болон Монголчуудын шүтлэг, зан үйлийн залгамж холбоог харуулж буйгаараа уг
олдвор хосгүй үнэ цэнтэй юм.
Материал: Алт Хэмжээ: Нарны дүрст алтан эдлэл 50.33 мм, Хавирган сар хэлбэртэй алтан эдлэл 41.54 мм.
Монголын
эзэнт гүрний үед тэнгэр шүтлэг нь нийгэм, улс төрийн хүрээний хамгийн хүчирхэг үзэл
санаа, шашны ухамсар болон хөгжсөн түүхтэй. Хориг уулын Монгол булшнаас олдсон
энэхүү нимгэн хуудсан алтыг хавирган сар хэлбэрт оруулан хайчилж хийсэн эдлэл,
нэг хурц өнцөгт нь хадаасны тав хадгалагдаж үлдсэн, нөгөө өнцөг нь нэг нүхний
ортой, захын ирмэгийн дагуу энд тэнд бага зэрэг цуурч урагдсан гэмтэлтэй нар,
сарны алтан дүрсүүд нь Монгол нутгаас олдсон Дундад эртний монголчуудын тэнгэр,
нар, сарны шүтлэгийг илэрхийлэх анхны бодит олдвор тул судалгаа болон
үзүүллэгийн маш өндөр ач холбогдолтой юм.
Уг
олдворыг 2019 онд Монголын Үндэсний
музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайханы удирдсан
судалгааны баг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Хориг-2 дурсгалт газрын 13
болон 21 дүгээр булшнаас тус тус илрүүлэн олсон байна.