Эх үрсийн баяраар "Ишиг хөөрхөн" дуулалт бүжгэн жүжиг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-30 17:50:15

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Эх үрсийн баярт зориулан Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг тоглох гэж байна.

Уг тоглолтын цомнолыг зохиолч Х.Батаа, найруулагч СТА Д.Ганболд, бүжгийг Төрийн Соёрхолт С.Сүхбаатар, МУГЖ Ш.Одонтуяа нар дэглэн найруулжээ. Хүүхдийн уран бүтээлийг дэмжих бодлогын хүрээнд хүүхэд багачуудад өөрсдийн ёс заншлаа дээдлэх, тэдний өв тэгш хүмүүжилд нь тус нэмэр болох зорилгоор энэхүү жүжгийг тоглож байгаа гэдгээ тус чуулгын уран бүтээлчид хэлж байна.

 Эл бүтээлийг ирэх сарын  1-нд ҮДБЭЧ-ын тайзнаа тоглоно.

Ж.Болор

相关新闻