Нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн тусгаарлахгүй буцаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутаг болон гэртээ харих хүсэлт гаргасан нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн, 14 хоног тусгаарлалгүйгээр буцаахыг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж эхэллээ.
Гашуунсухайт-Цагаан хад чиглэлийн богинын тээвэрт ажиллаж буй жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм.
Энэ сарын 5-ны өдөр нийт 6569 тээврийн жолоочийн сорьц
явуулын ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд бүгд “сөрөг” хариу гарчээ.
Мөн Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж,
“Тайван зогсоол”-д байрлуулсан тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын
бүсэд шилжүүлэхээр болжээ.