Уртын тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-10 17:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЭМГ, “Гашуунсухайт Авто Зам” ХХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээвэрлэдэг 7000 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулж эхэллээ.


Үүнтэй холбоотой шалган нэвтрүүлэх цэг 3 дээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, ачаатай талд нэвтрэлт удааширч, дараалал 40 км-ээр уртасжээ.


Өмнөговь аймгийн ЭМГ, Гэрээт Цагдаагийн Хэлтэс, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК жолооч нарыг аль болох түргэн шуурхай нэвтрүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ачилтын талбайд шинжилгээний хоёр баг ажиллуулж, Шуурхай нэвтрүүлэх цэг 3-т ачаатай талыг шууд нэвтрүүлэх зохицуулалт хийж байна.


Шинжилгээний талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дүрэм, журмыг чанд баримтлан ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж буйг “Гашуунсухайт авто зам” ХХК-иас мэдээлэв.

 

相关新闻