Багш, ажилчдаа хямд үнэтэй орон сууцаар хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургууль багш ажилчиддаа зориулсан 25 айлын орон сууц барихаар шав тавилаа.
2-р бүрэн дунд сургууль нь нийт 73 багш, ажилчидтай. Сургуулийнхаа багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдьэрлэх хүрээнд 25 айлын орон сууцыг бариулж байгаа юм байна. Ажилчиддаа орон сууцыг зах зээлийн үнээс 30 орчим хувиар хямд буюу м.кв-ыг нь нэг сая төгрөгөөс бага байхаар шийдвэрлэсэн тухай 2-р БДС-ийн захирал С. Батчулуун нээлтийн үеэр онцоллоо.
Орон сууцны барилгын гүйцэтгэгчээр Дорнод аймгийн “Ган ОгтаЭдр” ХХК ажиллах юм. Тус компанийн хувьд орон нутагтаа барилгын чигэлэлээр олон үйл ажиллагаа явуулсан туршлагатай компани юм байна. Барилгын ажлыг заасан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээ "Ган ОгтаЭдр" ХХК-нийн талбайн инженер Г.Болорцэцэг хэллээ.
Байрны сонголтын тухайд 10ш, нэг өрөө байр, 10 ш 2 өрөө байр, 5 ш 3 өрөөтэй байхаар төлөвлөжээ.
Т. Одончимэг