Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Билгэ хааны алтан титэм

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-14 09:56:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл”-ээр баталсан YI-YIII зуунд холбогдох Билгэ хааны алтан титэм танилцуулж байна.


 Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр


Түрэгийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй. Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ. Титэм нь алтаар бүтээсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, 5 хэсэг бүхий. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлсэн. Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титэмний суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана. 


相关新闻