Соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-24 10:48:28

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төв хамтран “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх, соёлын контент бүтээх чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ. 


Төслийн хүрээнд цахим архив хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей, Үндэсний номын санд музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг ашиглан дижитал үзэсгэлэн, контент бүтээх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх юм. 


Ингэснээр соёлын байгууллагын үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх боломж нэмэгдэж, галерей, номын сан, архив, музейн тогтолцоог шинэ шатанд гаргах ач холбогдолтой. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Азийн Сторитэллинг хорооны 17 дахь удаагийн хурлыг энэ сарын 22-нд Улаанбаатар хотод зохион байгуулжээ. Манай улс 2022 онд гишүүнээр элссэн тус хороог 2009 онд байгуулжээ. 

相关新闻