Чингисийн талбайн Хүүхдийн баярыг бяцхан гэрүүд чимлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-06-01 16:19:19

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд өргөн тэмдэглэж асар майхнуудад олон төрлийн урлаг, соёлын арга хэмжээ болж байгаагаас эгнүүлэн барьсан бяцхан гэрүүд олны анхаарлыг татаж байв.

Эдгээр гэрүүдийг нэгээр ороход СХД-ийн 121 дүгээр сургуулийн гэр байв. Тус сургуулийн “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цаг” хичээлийг Ж.Оюуннэмэх багш удирдан явуулж байлаа.

Тэрбээр, Оюу толгой төслөөс нийслэлийн 60 сургуульд бяцхан гэр бэлэглэсэн. Сургуулиудын дунд шилдэг тохижилттой гэр шалгаруулах уралдаан зарласан. Манай сургуулийн гэр тусгай байрын шагнал хүртсэн.  Энэ бяцхан гэр манай сургуулийн коридорт байрладаг бөгөөд 1-9 дүгээр ангийн сурагчид сургалтад хамарч монгол ёс заншил, ахуй соёлтой танилцдаг. Дөрвөн жилийн өмнө төмөр замын 361-ийн гарамын дэргэд шинээр байгуулагдсан 121 дүгээр сургууль нь  өдгөө 18 бүлэгт 360 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна” хэмээн ярьсан юм.

   

Дараагийн бяцхан гэр нь ХУД-ийн тэргүүний 15 дугаар дунд сургууль байлаа. Эдний гэр гуравдугаар байрт шалгарчээ. Тайлбарлагчаар нь 4-ын "Б" бүлгийн сурагч З.Эрдэнэ ажиллаж байна. Тэрбээр “Энэ жилийн хүүхдийн баяр их сайхан болж байна. Би энэ гэрээр зочилсон хүмүүст ёс заншил, ахуй соёлын талаар тайлбарлаж байгаа. Ялангуяа хүүхдүүд их сонирхож ирж  байна. Би 4 жил дараалан онц сурсан. Хичээлээс гадуур англи хэлний дугуйланд сурдаг. Манай аав, ээжийн ажлын газраас их гоё бэлэг өгсөнд маш их баярлалаа гэж танай сайтаар дамжуулан хэлье" гэв.

Д.Өлзий

相关新闻