Хөвсгөлийн Цагааннуурт -47 градус хүйтэн хонолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-31 12:06:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн шөнө -47,3 градус хүйтэн хоножээ.

Дархадын хотгор, Арбулаг орчим, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 36-47 градус бусад нутгаар 29-35 градус хүйтэн хоносон байна.

Тус аймагт 1980-аад оны үед Рэнчинлхүмбэ суманд хамгийн хүйтэн -51 градус хүрч байжээ. Харин өнгөрсөн өвөл Дархадын хотгорт -44 градус хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адьяасүрэн мэдээллээ.

2021 оны нэгдүгээр сарын 1-нд зарим газраар ялимгүй цас орж, хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ажээ.  



相关新闻