Ихэнх нутгаар нойтон цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-29 10:23:18

Энэ сарын 30-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 30-нд ихэнх нутгаар, 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

相关新闻
注释