Засаг дарга Ш.Идэрбаясгалан амаржсан эхчүүдэд хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, амаржсан эхчүүд болон төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Он гарснаас хойш буюу өнөөдрийн 12 цагийн байдлаар Төрөх тасагт 16 эх амаржсанаас нэг эх ихэр хүүхэд төрүүлсэн байна. Улсдаа хүн амын тоогоор тэргүүлдэг хоймор нутагт шинэ оны босгон дээр бүл нэмсэн эхчүүдэд аймгийн Засаг дарга баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа. Мөн төрөх тасагт цаашид шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа асуудал, санал хүсэлтээ албан бичгээр ирүүлэхийг Засаг дарга Ш.Идэрбаясгалан их эмч П.Отгонбаярт хэлж байлаа. Тус аймгийн хэмжээнд жилд 3000 орчим эх амарждаг бол өнгөрсөн оны хувьд 2500 гаруй эх төрсөн ажээ.