Эмч нар хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд эмч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шинэчлэгдсэн хууль эрх зүйн мэдээллээр хангах зорилгоор сургалт хийж Нэгдсэн эмнэлгийн 50 гаруй эмч хамрагдлаа.
Энэ үеэр аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ёс зүйн хорооны гишүүн Т.Ууганбаяр нар холбогдох чиглэлийн мэдээлэл, зөвлөгөөг өглөө. Хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах үйлсэд зүтгэх тангарага өргөсөн эмч нар үйлчлүүлэгчээ дээдлэн хүндэтгэн харьцах, ёс зүйтэй байх, мэргэжлийн өндөр ур чадвартай алдаа гаргахгүй байх ёстойг энэ үеэр онцолж байлаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа