АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдэхээр болсныг сайшаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК. /Reuters/.
АНУ Парисын уур амьсгалын
өөрчлөлтийн тухай хэлэлцээрт эргэн нэгдэхээр болсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Антонио Гутерреш сайшаажээ.
АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөсөө хойш хэдхэн цагийн дараа улс орноо 2015
оны Парисын хэлэлцээрт эргэн нэгтгэх тухай тусгай зарлигт гарын үсэг зурсан юм.
А.Гутеррешийн
хэлснээр, дэлхийн нүүрсхүчлийн хийн бохирдлын тэн хагасыг ялгаруулдаг орнууд
өнгөрсөн онд нүүрсхүчлийн хийн ялгарлаа тэглэх үүрэг амлалтаа өгсөн бөгөөд
Ж.Байден ийнхүү амласнаар уг үзүүлэлт гуравны хоёрт хүрчээ.
АНУ 2015 оны 12 дугаар сард Парисын хэлэлцээрт нэгдэн
орсон 194 орны нэг болсон юм. Гэвч түүнээс гурван жилийн дараа АНУ-ын 45 дахь
Ерөнхийлөгч Дональд Трамп улс орноо уур амьсгалын хэлэлцээрээс гаргаж буйгаа
мэдэгдэж, уг шийдвэр өнгөрсөн оны 12 дугаар сард хүчин төгөлдөр болсон билээ.