МАН-ын гишүүд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-08 09:00:02

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид өчигдөр морин цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Энэ үеэр 41 нэр дэвшигчээс 30 нэр дэвшигч өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бол үлдсэн 11 иргэний нэр дэвшигчийн үнэмлэхийг намын дарга Л.Ганболдод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Ариунбат гардуулан өглөө.

Монгол Улсын улс төрийн ууган хүчин МАН-аас хоймор нутгийн хөгжлийн хүрдийг эргүүлэхээр нэр дэвшиж байгаа гишүүдийн дунд эмч, малын эмч, багш, социологич, улс төр судлаач, эдийн засагчид багтаж байгаагаас гадна дийлэнх хувийг дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлээр манлайлж байгаа инженерүүдээс бүрдүүлсэн ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

相关新闻