Ардчилсан намын нэр дэвшигчид шударга өрсөлдөхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-08 09:01:49

Хөвсгөл аймгийн орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, хуулиа дээдлэн ямар нэгэн будлиангүй төрийн сонгуульдаа шударга өрсөлдөхийг бусад намуудын бол бие даан нэр дэвшиж буй иргэддээ уриаллаа.

Тус аймагт 5 намын 92 нэр дэвшигч, 2 бие даагч нийт 94 хүн 41 мандатын төлөө өрсөлдөнө. Энэ өдөр Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшигч 3, МАН-аас 41, АН-аас 41, бие даагч 2, МАХН-аас 5, Эх орон намаас нэр дэвшигч 2 нийт 94 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авлаа. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

相关新闻