Дэлхийн сонгодог балетыг үзэгчдэд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог балет Л.Минкус "Пахита", Ф.Шопен "Шопениана" балетыг энэ амралтын өдрөөр буюу энэ сарын 11, 12-нд толилуулна.
Л.Минкус "Пахита" нэг бүлэгт балет нь тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавигдсан цуваа үзүүлбэртэй сонгодог бүжиг юм.
Ф.Шопен "Шопениана" балет нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан ганц бүжиглэж буй дүрийн хувилбарууд юм. Алдарт бүжигчин М.Тальони энэ дүрээр залуу эрэгтэйн романтик сэтгэлийн хөдлөлийг харуулсан байдаг.
Ж.Болор