Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийг шинэчлэхэд 700.0 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-24 10:48:43

Ховд /МОНЦАМЭ/. Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг энэ онд шинэчлэхээр болжээ.

Тус ажил нь Мөнххайрхан сумын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулахад чиглэж буй.

Иймээс Японы "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 700.0 сая төгрөгийн санхүүжилт зарцуулах аж. Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд холбогдох албан тушаалтантай энэ сарын 22-нд цахим хэлбэрээр уулзалт хийж, гэрээ байгуулсан байна.  
Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 1975 онд ашиглалтад орсон
. Түүнээс хойш 2003, 2007, 2013 онд засвар хийж байв. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан учраас энэ онд шинэ барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

相关新闻