Э.Амартүвшин Германыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-06-10 11:44:27

УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин энэ сарын 11-нд Герман улсыг зорино.

Тэрбээр Германд Ж.Вердийн “Риголетто” дуурийн сургуулилт хийхээр явах бөгөөд аялан тоглолт нь ирэх 10 дугаар сард болох юм. Авьяаслаг уран бүтээлч Э.Амартүвшин нийт 15 удаа тус дуурийн гол дүр Риголеттогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд энэ сарын эхээр Англи улсын Лондон хотноо тоглолт хийсэн юм.

Д.Өлзий

相关新闻