Музейн танилцуулга англи хэлээр хэвлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-10 13:38:19

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейдын танилцуулга номыг англи хэлээр унших боломжтой боллоо.

Тодруулбал, Монгол Улсад Ази-Европын орнуудын дээд хэмжээний уулзалт болж байгаатай холбогдуулан БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газраас соёлын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейдын танилцуулга номыг англи хэлээр хэвлүүлжээ. Энэ удаа Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үлэг гүрвэлийн музейн танилцуулга номыг БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулатын газрын дарга Д.Гантөмөр музейн удирдлагуудад гардууллаа.

Тус танилцуулга номд музейнүүдийн ерөнхий танилцуулга, мэдээлэл, үзвэрийн танхим, хосгүй үнэт болон үнэт үзмэрийн тайлбар зураг, музейн хаяг, байршил зэргийг багтаажээ.

Ж.Болор

相关新闻