Гадны эдийн засагчид аялал жуулчлалын салбараа тордохыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-10 16:03:17

Эдийн засагчид төлбөрийн тэнцлийн эерэг байдал, алдагдалгүй төсвийг хэрхэн бүрдүүлэх талаар санал бодлоо солилцож байна.

Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциум, Монголбанк болон МУИС-тай хамтран “Эдийн засгийн шинэ нөхцөл: “Онол ба бодлого” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Корпорэйт -3” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж буй юм.

Тус хурлаар Монгол Улсын төдийгүй олон улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэх арга замуудын талаар хийсэн судалгааны ажил, үр дүнг танилцуулсан юм. ОХУ, Япон, Солонгос зэрэг олон улсын судлаачид тус хуралд оролцож байна. 

Хурлын үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч, Судалгаа, статистикийн газрын захирал С.Болд “Шинэ тэнцвэр: Бидний сургамж юу байв. Цаашид юуг анхаарах вэ” сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрээр “Бага, тогтвортой инфляци, санхүүгийн тогтвортой байдал эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд тулгуурладаг гэдгийг тодотголоо. Дэлхийн эдийн засаг саарч буй энэ үед төсвийн сахилга баттай байх, уул уурхайд төвтэй эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Жайка олон улсын байгууллагын төлөөлөгч Доктор Нагаяама хэлэхдээ, “Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг солонгоруулах нь чухал. Тухайлбал бидний хийсэн судалгаанаас харахад Монгол Улсын аялал жуулчлалын салбарын үзүүлэлт 141 орноос 99-рт  жагссан ч аялал жуулчлалыг Монголд тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бүрэн боломжтой” хэмээн онцоллоо.

Б.Заяа

相关新闻