Цэцэрлэгийн хүүхдүүдийн 95 хувь нь танхимын сургалтыг сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-02 16:50:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд СӨБ-ын 50 байгууллагад 9606 хүүхэд суралцдаг бөгөөд 95 хувь нь танхимын сургалтыг сонгосон байна.

Нэг ангид 25-аас дээшгүй хүүхэд суралцах журмын дагуу нэмэлт ангиудыг нээжээ. Өөрөөр хэлбэл 10 гаруй нэмэлт ангийг нээж, долоо хоногт 3 удаа, дараагийн долоо хоногт 2 удаа гэх мэтчилэн ээлжлэн хичээллэх зохицуулалтыг аймгийн Боловсрол соёл урлагийн газраас хийж байгаа аж. Мөн бүх цэцэрлэгт мэргэжлийн байгууллагуудаар ариутгал халдваргүйтгэл хийлгэж, бэлтгэлийг бүрэн хангасан байна.

相关新闻