АН “Хөгжилд тэмүүлсэн Хөвсгөлийн төлөө” уриатай сурталчилгаагаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Ардчилсан нам “Хөгжилд тэмүүлсэн Хөвсгөлийн төлөө” уриатай сонгуулийн сурталчилгаагаа эхэлж хуулийн дагуу шударга өрсөлдөхийг нам эвслээс нэр дэвшигчдэд уриаллаа. Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа Мөрөн сумын бөхийн өргөөний гадна талбайд болж намын менежер Ч.Батцогт нээж үг хэлснээр эхэллээ.
Тус аймагт УИХ-ын сонгуульд Б.Эрдэнэбат, Ц.Оюунгэрэл, П.Цагаан нар дэвшиж байгаа бол орон нутгийн сонгуульд 41 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нээлтийн үеэр бүх нэр дэвшигч нарт эв эеийн бэлэгдэл болсон Алунгоо эхийн сумыг гардуулж багцалсан сум шиг хүчтэй байж Хөвсгөл нутагтаа ялалт байгуулахыг уриалан уухайлж байлаа. Мөн энэ удаагийн УИХ-ын сонгуульд төрдөө сайдын ажлыг хийж явсан туршлагатай, хийсэн бүтээсэн юмтай хоймор нутгийн иргэдийн итгэлийг даах чадварлаг хүмүүс нэр дэвшиж байгааг нээлтийн үеэр онцолж байлаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа