Монгол-Энэтхэгийн эртний болон өнөө цагийн хэлхээ холбоог гэрэл зургаар харуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Их эзэн Чингис хааны өвөөр тэтгэгдсэн Монгол-Энэтхэгийн соёлын хэлхээ холбоо" гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 2-12-ныг хүртэл үзэгчдийн хүртээл боллоо.
Энэхүү үзэсгэлэнг Монгол, Энэтхэг улс дипломат харилцаа тогтоосны
65 жилийн ойд зориулан Монголын Үндэсний музей, Энэтхэгийн Элчин Сайдын Яам,
Энэтхэг судлалын төв хамтран зохион байгуулсан юм.
Их Монголын эзэнт улс,
түүний бүрэлдэхүүн болох Алтан орд, Цагаадайн улс, Юан гүрэн, Ил хаант улсаас
өнөө цагт юу үлдэж хоцорсныг харуулснаараа энэхүү үзэсгэлэн онцлогтой.
Түүнчлэн үзэсгэлэнд дэлхийн монголчууд хэсэгт Индо-Монголойд, Балбын монголчууд, Афганистаны Хазарчууд (ХIII зуны монголчууд), Мьянмарын монгол гаралтнуудын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол-Энэтхэгийн эртний болон өнөө цагийн хэлхээ холбооны харилцааг гаргахыг зорьжээ. Тухайлбал, хоёр орны шинэ үеийн дипломат харилцааг 1955 онд тогтоосон, түүний дараах улс төрийн удирдагчдын айлчлалууд, хамтын ажиллагааг гаргажээ.